НИЙГЭМ

Төв цэнгэлдэхийн үзэсгэлэнд оролцож буй иргэд, ААН-ээс түрээс авахгүй

Төв цэнгэлдэх хүрээлэнд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн, гурил болон ноос, ноолуур, арьс ширэн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн үнээр, өргөн сонголттойгоор 18 аймгийн 80 гаруй иргэн, 60 гаруй аж ахуйн нэгж худалдаалж байна. 

Цар тахлын амаргүй нөхцөлд үндэсний жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчдаа дэмжих, дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс малын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор энэхүү “МОНГОЛ ХҮНС-МОНГОЛ БАРАА 2022” арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 20-30-ны өдөр зохион байгуулж буй нь энэ юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг халдвар, хамгааллын дэглэмд нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байна.  Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулахад нь дэмжлэг үзүүлж 10 өдрийн турш түрээсийн төлбөргүй худалдаа эрхлэх боломжийг олгож байгаад талархалтай байгаагаа илэрхийлсэн юм. 

Нийслэлчүүд та бүхэн Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж, хэрэгцээт хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээ худалдан авахыг урьж байна. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-21 23:50

Та нар өөрсдийн хамаатан садандаа лангууны эрх өгч эзлүүлчээд бүтэн нэг өдөр зогсоочоод тэр өдрийн орой нь эсвэл маргааш нь сурв####жлагчаар. үарлуулэ бн.би үзсэглэнд орох хүсэлтэй байсан.ийм сэтгэлтэй хүмсийн зарж байгаа юм хүнд хоол болохгүй.бөөлжис хүрчлээ

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x