Нийгмийн

Хоттой хонь руу нь дайрсан чоныг агнажээ

Баян-Өлгий аймгийн малчин залуу хоттой хонь руу нь дайрсан чоныг агнажээ.

Тодруулбал, тус аймгийн Баяннуур сумын хоёрдугаар багийн иргэн Б.Санах гэх малчин залуу 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр малынхаа хотонд дайрсан чоныг өөрийн гараар агнасан байна. Хээрийн зэрлэг чонотой ноцолдсоор амийг нь хороож, хоттой малаа хамгаалж чадсан аж.

Ташрамд дуулгахад 2020 оны нэгдүгээр сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан хад багийн малчин И.Серикийн хоттой хонь руу чоно дайрахад гартаа зэвсэггүй гэрийн эзэн чоныг тогтоон барьж, эхнэр нь чоныг гурилын элдүүр болон сүхээр цохиж алсан явдал гарсан билээ.

У.УЯН


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x