Нийгмийн

“Эрдэнэт” дээд сургуулийг онц төгсөгч “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилтан болно

Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэх дөрвөн жилийн хугацаатай санамж бичиг байгуулжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт сургууль” нь Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүч бэлтгэж, 3.2-оос дээш голч дүнтэй төгсөгч тус үйлдвэрт шууд ажилтан болдог тухай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.

Тэрбээр энэ тухай “Цаашид ШУТИС-тай зөвшилцөж гурван хөтөлбөрийг 100 хувь тус сургуульд нутагшуулна. Тухайн гурван хөтөлбөрөөр ШУТИС мэргэжилтэн давхардуулж бэлтгэхгүй” хэмээжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button