Нийгмийн

Допинг хэрэглэсэн бөхчүүдэд өршөөл үзүүлэхийг хүслээ

Допинг илэрч, барилдах эрхээ хасуулаад буй долоон бөхөд өршөөл үзүүлэхийг Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо хүсчээ.

Хэнтий аймгийн бөхийн холбооны гаргасан мэдэгдэлд:

Хүсэлт гаргах нь

Монгол түмний өв соёл, уламжлалын салшгүй нэг болсон Үндэсний бөх олон зуун жил өвлөгдөн бидэнд ирсэн үнэт өв маань билээ.Үндэсний бөхөд 2000 оноос хойш допинг гэдэг хориотой эм бодис, хэрэглэсэн хэрэглээгүй гэдэг зүйл яригдаж явсаар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд хүрээд байна.

Өнгөрсөн онд буюу 2021 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохиогдсон барилдаанд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд янз бүрийн шалтгаан тухайлбал бэртэл гэмтэл, гэнэн итгэмтгий зан байдлаасаа болж бусдад хууртагдсан зэргийн зэргийн улмаас алдаа гаргасан нь тун харамсалтай байна. Монгол улс олон улсын допингийн эсрэг конвенцид нэгдсэн улс бөгөөд гишүүн олон улс орон, тэдгээрийн спорт холбоод допингийн зөрчил гаргасан ч ёс зүйтэй байсан тамирчдад, мөн онцгой тохиолдлуудад уучлал үзүүлдэг түгээмэл жишиг байдаг юм байна. Иймд МҮБХ-оос өнөөдрийн байдлаар допингийн асуудалд ороод байгаа таван аймгийн (Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс) долоон бөхөд нэгэн зуунд ганц тохиох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их наадамд барилдуулахаар нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн тал дээр тэргүүлэгчидийн хурлаар хэлэлцэн, нааштай шийдвэр гаргах нь өнөөдрийн цаг үед нийцсэн чухал асуудал болоод байна.

Монгол түмний нэгэн төлөөлөл болох бөх сонирхогчдийн эв нэгдлийг хангах, тэдний хүсэл сонирхол нь эдгээр бөхчүүдийг барилдуулах байгааг харгалзан үзэн та бүхэн Монгол эр хүний алс ирээдүйг харсан уужуу ухаанаар шүүн тунгаан эерүү шийдвэр гаргахыг хүсье. Жич: Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо нь цаашдаа өөрийн харъяа залуу бөхчүүддээ допингийн сургалт, түүний хор хөнөөлийг ухуулан ойлгуулж, сэргийлж ажиллах болно.

Та бүхнийг хүндэтгэсэн, МҮБХ-ны Хэнтий аймаг дахь үндэсний бөхийн салбар холбоо”гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-22 21:25

Өршөөж болно бүх зовлогонуудаас илрсэн хойно

Зочин
Зочин
2022-01-23 01:41

Hutswaa

зочин
зочин
2022-01-23 10:12

өршөөж болохгүй ижил шийтгэл оногдуул

Зочин
Зочин
2022-01-24 11:23

Бүгдийг нь өршөөгөөд шинээр эхлүүлэх нь зөв үүнээс хойш допинг илэрсэн бөхийг их бага хамаарахгүйгээр шууд 5 жил барилдах эрхийг нь ха######г болох хэрэгтэй

hjkl
hjkl
2022-01-24 12:45

Допинг хэрэглэдэг, цагдаа зоддог, з####уу бөхчүүдийг ар дагзаар нь эрэмдэг болтол нь нугасладаг Батсуурь гэгч адгуусны аварга цолыг хурааж, барилдах эрхийн бүрмөсөн хасв#### шударга ёсонд нийцнэ.

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x