НИЙГЭМ

Амралтын өдрүүдэд 458 ослын дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 458 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. 

Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний ес нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Тус амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж гурван хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 148 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 101, орон нутагт 48 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ. Амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн илрүүлэлтийг өмнөх долоо хоногийн амралтын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад 7.4 хувиар өссөн болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 

Энэ долоо хоногт нийс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button