НИЙГЭМ

“Хаягдал гялгар уутыг кг нь 650 төгрөгөөр байнга авна”

“Пластик центр” ХХК хаягдал гялгар уутаар нүхэн жорлонгийн доторлогоо, бохирын хуванцар цагираг, шилжүүлэгч таг, траншейний таг зэрэг бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг. Эднийх хоногт 7-8 тонн хаягдал гялгар уут боловсруулах хүчин чадалтай бөгөөд нийслэлийн хогийн төвлөрсөн гурван хог, томоохон ААН-үүдээс түүхий эдээ хүлээн авч жилийн дөрвөн улирал үйл ажиллагаа явуулж байна. “Пластик центр” ХХК харилцагчдынхаа хүрээг тэлж  хөдөө орон нутаг болон хувь хүмүүс хаягдал гялгар уут нийлүүлэх боломжийг бий болгожээ. Энэ нь нэгдүгээрт хоггүй монголын төлөө уриан дор нэгдэх, нөгөө талаас түүхий эдийн хомстол үүссэнтэй холбоотой гэнэ.

Тус компани өмнө гялгар уутны хаягдлаар хүүхдийн тоглоомын талбай бүтээж байсан. Мөн Зүгээр битгий хая аяныг өрнүүлэн томоохон супермаркет, сүлжээ дэлгүүрүүдэд ЗҮБИ нэртэй хаягдал гялгар уут цуглуулах савнуудыг байршуулж байна.  Компанийн мэргэжилтэн “Хүмүүс манайд гялгар уутны хаягдал нийлүүлэх боломжтой. Хаягдал гялгар уут газрын хөрсөнд 300-400 жил яг  тэр хэвээрээ оршдог  хаягдал учраас бүгдээрээ хөрсний бохирдлын эсрэг аянд нэгдэхийн тулд хэн ч байсан гялгараа аваад ирэх боломжтой. Улирлын чанараасаа шалтгаалаад түүхий эд авах үнэ бага зэрэг хэлбэлздэг. Яг өнөөдрийн байдлаар кг-ыг нь 650 төгрөгөөр авч байна.  Нэмж хэлэхэд манайх зөөлөн төрлийн буюу татахаар сунаж урагддаг гялгар уутны хаягдлыг авдаг” гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-25 13:03

Хөдөө орон нутагт с�##�бараа нээвэл илүү их өгаөжтэй байхаа утасны дугаараа үлдээгээрээ

СХД иргэн
СХД иргэн
2022-01-25 14:22

ГЯЛГАР УУТ БОЛОН АВТОМАШИНЫ МАСЛЫН ХУВАНЦАР ХАЙЛУУЛДАГ 380ВОЛЬТООР АЖИЛЛАДАГ ХАЙЛУУЛАХ ЗУУХУУДТАЙ 2 КОМПАНИ, ЭМНЭЛГИЙН ТАРИУР АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ ШАТААДАГ 1 ЗУУХ ЗЭРЭГ ГАЗРУУД НЬ СХД 26 ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭР УЛААНЧУЛУУТАД БАЙРЛАДАГ. ЖИЛИЙН 4 УЛИРАЛД АЖИЛЛАДАГ. ЭНЭХҮҮ ГАЗРУУДЫН БАЙРШИЛ НЬ МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМЫН 50ХУВЬ НЬ АМЬДАРДАГ УЛААНБААТАР ХОТЫН БАРУУН ХОЙД САЛХИН ДЭЭР БАЙРШИЖ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЦААШЛААД МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН УДМЫН САНД НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙДАГ. ТӨРӨӨС ЗӨВШӨӨРӨГДСӨН НЭРТЭЙ ЭДГЭЭР ГАЗРУУДЫГ СУРВАЛЖИЛЖ ӨГӨӨРЭЙ. ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ, ЖИРЭМСЭН ЭХИЙН УРАГ, НЯЛХ ХҮҮХДИЙН ТАРХИНД НӨЛӨӨТЭЙ ДИОКСИН ФУРАН ЗЭРЭГ ОНЦ АЮУЛТ ХОРТ БОДИСЫГ САНААТАЙГААР ҮЙЛДВЭРЛЭДЭГ ШАХУУ ЮМ . ЭНЭ ТАЛААР СУРВАЛЖЛААРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button