Нийгмийн

Испанид тэжээвэр амьтдыг гэр бүлийн гишүүнээр бүртгэх хууль баталлаа

Испанид тэжээвэр амьтдыг албан ёсоор гэр бүлийн гишүүнээр бүртгэх шинэ хууль батлагджээ.

Энэхүү хууль дөрвөн жилийн турш боловсруулагдсаны эцэст Испанийн доод танхимаар батлагдаж 2022 оны 1 дүгээр сарын 5-наас эхлэн гэрийн тэжээвэр амьтад хуулийн дагуу "объект буюу өмч" биш харин "сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх чадвартай амьтан" болсон байна.

Герман, Швейцар, Португал, Франц, Австри зэрэг Европын бусад улсууд ч амьтдыг “сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх чадвартай амьтан” гэж үздэг байна.

Нэмж дурдахад, хосууд буюу гэр бүл салсан тохиолдолд тэжээвэр амьтны амьдралыг хуулийн дагуу шүүхээр шийдэгдэнэ. Энэ нь амьтны хувь заяаг гэр бүлийн бусад гишүүдийнхтэй адил чухалчлан авч үзэж буйн илрэл юм. Хэрэв хоёр эзэмшигчийн аль нэг нь амьтдад харгис хэрцгий хандсан түүхтэй бол асран хамгаалах эрхгүй болох юм байна.

Эх сурвалж: PETA

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button