НИЙГЭМ

В737-800 агаарын хөлөгт засвар хийж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ИНЕГ-ын удирдлагуудын хамт “МИАТ” ТӨХК болон тус компанийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа.

“МИАТ” ТӨХК өнөөдрийн байдлаар агаарын таван хөлгөөр үйлчилгээ үзүүлж байна.  Сүүлийн хоёр жилд Ковид-19 цар тахлын улмаас нислэгийн тоо огцом буурч, алдагдалд орсон ч эргээд хурдан хугацаанд сэргэх боломжтой гэж харж байгаагаа тус компанийн удирдлагууд хэллээ. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллах, нислэгийн менежментийг сайжруулах, аялалын дугаар хувааж ашиглах зохицуулалтыг түлхүү хийх бодлого барих, үйлчилгээний чанарыг сайжруулж, стандартуудыг хэрэгжүүлэхэд анхаарах, тасалбарын худалдааг цахимжуулах” зэрэг хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын хамт олон ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөгт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэж байна.

2022 он гарсаар хоёр дахь онгоцны засварын ажлаа хийж гүйцэтгэж байгаа нь энэ юм. Цаашид Boeing-ын агаарын хөлгүүдэд засвар хийх том зорилт тавин ажиллаж байгааг Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын дарга Т.Аюуш хэллээ. “Энэ засварын газарт 40 гаруй шижигнэсэн залуус ажиллаж байна. Залуус маань олон улсын түвшинд ажиллаж, хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ үзүүлж, үйлчилгээний чанар нь ч олон улсад шаардлага хангаж байна” хэмээн салбарын сайд сайшаалаа. Мөн засвар үйлчилгээний ажилтнуудаа цаашид дахин сургах, ижил төрлийн засвар хийдэг томоохон авиа компаниудын засварын баазад дадлагажуулах зэргээр үйл ажиллагаагаа чанаржуулахыг зөвлөсөн юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button