Нийгмийн

Сурагчид мэдээлэл зүйн иж бүрэн танхимтай боллоо

Нийслэлийн Боловсролын газар болон Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын мэдээлэл зүйн танхимыг тохижуулах, багш мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “Hope Letter” грант төслийн хүрээнд Амгалан цогцолбор, 146, 53, 119 дүгээр сургуулиудад мэдээлэл зүйн иж бүрэн кабинетыг байгуулсан.

Энэ удаад нийслэлийн ерөнхий боловсролын 30 дугаар сургуулийн мэдээлэл зүйн танхимыг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өглөө.

Үйл ажиллагааны нээлтэд нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Суурин төлөөлөгч Жу Сүн Хён болон сургуулийн удирдлага, хамт олон оролцлоо.

Мэдээлэл зүйн иж бүрэн танхимтай болсноор суралцагчид мэдээлэл зүйн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий тохилог анги танхимаар хангагдаж, мэдээллийн технологийн мэдлэг, чадвар нэмэгдэхийн зэрэгцээ багш нарын заах арга зүй болон IT мэдлэг дээшлэх ач холбогдолтой юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 10:25

ичмээр шүү технилогийн эрэн үед бүхэл бүтэн 2022 онд амьдарч байж цахим сург�##�тан шилжээд 2 жил болж байж хэдэн сургуулиуд нь одоо хүртэл бүрэн тохижсон мэдээлэл зүйн танхим байхгүй ганц 2 нь гадаадын хөрөнгө оруул�##�т хандиваар тохижихоор бахд�##�тайн аргагүйн мэдээ хийгээд байж байдаг ичиж үхмээр

Холбоотой мэдээ

Back to top button