УЛС ТӨР

Н.Тавинбэх: "Оюу толгой"-г дотоодын эрчим хүчээр хангаснаар 120 сая ам.доллар төсөвт орж ирнэ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийлээ.

Н.Тавинбэх "Оюутолгой төслийн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 16.00 цагаас Оюутолгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хөрөнгө оруулагчидтай албажуулахаар болсон. Энэ гэрээг баталгаажуулснаар өнөөдөр БНХАУ-аас цахилгаан авч төлбөрт нь шилжүүлж буй 120 сая ам.доллар Монгол Улсын төсөвт орж ирнэ. Одоогийн байдлаар Оюутолгой жилд энэ хэмжээний мөнгийг эрчим хүчний төлбөрт зарцуулж байгаа. Тавантолгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулахад хамгийн багадаа дөрвөн жилийн хугацаа шаардлагатай. 2024 онд эхний блокийг нь ашиглалтад оруулж Оюутолгойд цахилгаан нийлүүлж эхлэх боломжтой. Гэхдээ бид зэрэгцүүлээд бусад эх үүсвэрүүдийг барьж байгуулах ёстой. Ингэснээр Оюутолгойг дотоодоосоо эрчим хүчээр хангах техникийн боломж бүрдэнэ" гэж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 15:49

Одоо л нэг зөв ашиглаж баялагтаа эзэн болж байна даа.

Зочин
Зочин
2022-01-26 15:50

Saihan medee bna

Зочин
Зочин
2022-01-26 17:11

Одоо л нэг зөв ашиглаж баялагтаа эзэн болж байна даа.

Холбоотой мэдээ

Back to top button