НИЙГЭМУЛС ТӨР

Аргацаасан түшээдийн өөдөөс боовыг нь чулуудах ХЭРСҮҮ байцгаая

Гишүүдээс боов боорцог горьдохоо больсон цагт Монгол Улс хөгжинө. Үнэн шүү. УИХ-ын гишүүд цагаан сарын баяр дөхөөд ирэхээр тэтгэврийн хэдэн хөгшчүүлийг тойглох, нэг ёсондоо хуурах ажилдаа ид шуудран ордог. УИХ-ын гишүүн Н.Учрал хэвийн боов, Д.Ганибал өөрийн нэрийг сийлсэн даралтын аппарат, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар мянгатын дэвсгэртийг боодол боодлоор нь тарааж мөнгөөр бороо оруулав. Тойргоо услах тэдний ядмагхан арга. Гурил будаа, боов боорцогхоноор хуурдаг нь нэг ёсны доромжлол.

Харин үүнийгээ өөрсдөө өндөр настнуудад хүндлэл үзүүлж, гарын бэлэг өгдөг нь монголчуудын эрт дээр үеийн уламжлалт ёс заншил гэсэн үгээр халхавчилдаг.

Ахмадууд ч өгсөн боовыг нь алгаа тосож авдаг биш тэтгэвэр тэтгэмжээ нэмэгдүүлэхийг шаардаад зогсох хэмжээний хэрсүү байвал амьдрал ахуйд нь илүү хэрэгтэй юм. “Хөгшчүүлээ боовоор хуураад биш, тэтгэврийг нь нэмэхэд анхаардаг болоосой” гэх халаглал олонтаа харагдана.

“УИХ-ын гишүүн хэн нэгэнд цагаан сараар далимдуулж бэлэг тараахыг хориглоно” гэсэн хууль байхгүйгээс нэг нь өгч, нөгөө нь авах байдал бараг дасал болох нь. Ямар сайндаа дайран дээр давс гэгчээр УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа нар гишүүд тойрогтоо боов тараасан асуудлыг шүүмжилж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж саймширч зогсохов.

Өөрийн нэрийг битон, сав суулга, аяга шанага, шармал цом, боов боорцог, гурил будаан дээр бичээд өгдөг. Тэдний нэртэй эд зүйлийг горьдохоо, авахаа больж өөдөөс нь чулуудсан цагт л бид хөгжих гээд байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Санжаа
Санжаа
2022-01-27 12:12

Цагаан сараар д####имдуулж ахмадууддаа ######## боорцог өгөх нь банхар хэмээх нохойдоо угаадас өгөхтэй адил юм. Иймд ахмадууд минь УИХ-ын гишүүдээс ######## боорцог битгий аваачээ.

Зочин
Зочин
2022-01-27 12:23

Тэгэж чадах уу доромжлуулаад суухдаа таарсан

Зочин
Зочин
2022-01-27 12:50

Нөгөө оюунчимэг билүү хугацаа нь дуусах дөхсөн чихэр тараагаад ичихгүй новш

Зочин
Зочин
2022-01-27 13:58

########ны хэрүүл хийлгэж маанагтуулж бгаад 50к тай хужаагаа оруулж ирэх өөрсдийнхө барьсан борлуул####тгүй хэдэн байраа шахах хуулиа бат####чвуу яав

Зочин
Зочин
2022-01-27 13:58

БООВ гишүүд .Авилагын шинжтэй цаанаа муу утга агуулсан авсан хүмүүс хариу буцааж барих утгатай үйл.......

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x