УЛС ТӨР

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Засгийн газар өнөөдөр /2022.01.28/ 08.30 цагаас ээлжит бусаар хуралдана. Үүгээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх шийдэл боловсруулснаа Сангийн сайд Б.Жавхлан танилцуулах юм. Нэгдсэн шийдвэрт хүрч чадвал Засгийн газар эл саналыг УИХ-д танилцуулах юм.

Харин УИХ-ын ээлжит бус хуралдаан мөн өдрийн 14.00 цагт товлогдоод буй. УИХ-ын дарга гаргасан захирамждаа тус хуралдаанаар төсвийн тухай хуулиудын нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж бичсэн. Өөрөөр хэлбэл 2022 оны баталсан төсвөө задалж, тэтгэвэр тэтгэмжийг Цагаан сарын өмнө нэмэх чигтэй байгаа юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x