Сав газрын захиргаадад Фургон машин өглөө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэн Сав газрын болон хамгаалалтын захиргаад, ойн ангиудад авто машин гардууллаа.
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны санхүүжилтээр ОХУ-д үйлдвэрлэсэн Монгол орны газар нутагт тохирсон УАЗ Фургон маркийн нийт 19 ширхэг авто машиныг Сав газрын захиргаадад гардуулан өгсөн нь энэ юм.
Мөн аймгуудын БОАЖ-ын Ойн алба, ойн анги, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад нийт 16 ширхэг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зориулалттай УАЗ-Фермер маркийн авто машиныг гардуулан өгөв. Үүнийг Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буйг БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар хариуцаж хүлээлгэн өгч байна.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ авто машин гардуулах арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын төрөөс усны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нийт ажилтан, алба хаагчдын үүрэг оролцоо чухал байр суурийг эзэлдэг. Цаашид БОАЖЯ, ОББҮХ, ОБЗГ-ын зүгээс холбогдох захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах, ажиллах нөхцлийг сайжруулах, шаардлагатай техник хэрэгслээр хангах талаар анхаарч ажиллах болно” гэдгийг онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shal erguu piz daa haha