УЛС ТӨР

В.Путин тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг У.Хүрэлсүхээс өмнө уриалж байжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн имиж, зан үйлүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй жишигддэг. Оросын телевизээр тэдний ижил үйлдлүүдийг багцлан мэдээ бэлтгэж байсан ч удаатай.

Өнгөрсөн долоо хоногт У.Хүрэлсүх ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөөд буй. Тэр дагуу уг шийдвэрийг Цагаан сараас өмнө ажил хэрэг болгохоор Засгийн газар, УИХ зэрэг зэрэг ажиллав.

Тэгвэл үүнээс хоёр долоо хоногийн өмнө В.Путин Ерөнхийлөгч ч тэтгэвэр, тэтгэмж нэмэх уриалга гаргасан нь бас л анхаарал татмаар. Тодруулбал, нэгдүгээр сарын 12-нд тэрбээр мэдэгдэл хийхдээ, инфляцын түвшинтэй уялдуулж, тэтгэврийн хэмжээг 8.6 хувиар нэмэгдүүлэхийг УИХ, Засгийн газартаа уриалсан байна.

Хамгийн сүүлийн парламентын сонгуулиар В.Путин нийгмийн халамж болон төрийн албан хаагчдын цалинг нийт дүнгээр нь 500 тэрбум рублиэр нэмэгдүүлж байв. Харин энэ нь инфляц өсөхөд үндсэн нөлөөгөө үзүүлсэн гэж тус улсын хэвлэлүүд бичиж байна.

2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр ОХУ-ын инфляц 8.4 хувьд хүрсэн. Атал Төв банкных нь зорилтот түвшин 4 хувь байгаа юм. Энэ дагуу тус улс мөнгөний бодлогоо чангатгаж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлжээ.

Засгийн газрын хуралдааны үеэр В.Путин “Тэтгэврийг инфляцын түвшнээс арай илүү хэмжээгээр нэмэгдүүлэх саналтай байна. Одоогийн нөхцөл байдлаараа явбал иргэдийн амьжиргааны зардал хүрэлцэхгүй шинжтэй байна” гэж ярьжээ.

В.Путины энэ саналыг дэмжвэл тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ дунджаар 1400 рублиэр нэмэгдэнэ хэмээн ТАСС агентлаг мэдээлжээ. Харин нийт дүнгээрээ улсын төсөвт 172.7 рублийн ачаалал өгнө гэдгийг Сангийн яамнаас нь зарлаж байсан байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 31, 2022 13:21

Ах аа дагав�##� АЛДАХГҮЙ ЭЭ ...

Холбоотой мэдээ

Back to top button