ДЭЛХИЙ

АНУ-руу зорчихын тулд хөгшин хүн болжээ

Энэтхэгийн Индра Гандийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал дээр өвчтэй, өндөр настай нэгэн зорчигч есдүгээр сарын 8-ны 22:45 цагийн үед тэрбээр Нью-Йорк руу шөнийн нислэгээр зорчих байсан аж.

Төв албаны ахлагч Шрикан Жишор “CNN” агентлагт мэдээлэхдээ “Тэр хөгшин, хөдөлмөрийн чадваргүй  харагдсан” гэжээ. Цагаан цамц, өмд өмсөн, толгойгоо цагаан даавуугаар ороон, хар углааш өмссөн тэрбээр шалгуулахдаа дурамжхан байсан гэнэ.

Хянагч тэргэнцэр дээр байгаа хүнийг “Босож зогсож чадах уу” гэж асуухад тэр “Үгүй” гэж хариулжээ. “Хүний тусламжтай босож чадах уу” гэхэд дурамжхан босож зогсжээ. Тэр үед нисэх буудлын ажилтан үс, сахал нь цагаан мөртлөө үсний уг нь хар байхыг олж харсан байна. Мөн  онгоцны буудлын ажилтантай харц тулгарахгүй байхыг хичээж байжээ. Паспортоо шалгуулахыг хүсэхэд өөрийгөө 1938 оны хоёрдугаар сард Делид төрсөн, 81 настай Амрик Сингх гэж танилцуулсан байна.

Жишор CNN-д хэлэхдээ “Тэр яавч 81 настай хүн биш байсан. Арьс нь залуу хүнийх болох нь андашгүй байсан. Лавшруулан байцаахад тухайн зорчигч Гужарат мужийн иргэн, 32 настай Жаеш Патель байсан. Хуурамч паспорттой байсан бөгөөд ямар учраас ийм хэрэг үйлдсэнийг нь тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна” гэжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button