Тайвань: Тяньаньмэний талбайд болсон аллагад Хятад улс уучлал гуйх ёстой

Хятадын Тяньаньмэний талбайд болсон аллагын 30 жилийн ойн дурсгалд зориулан амиа алдагсдыг хүндэтгэх ёслол өнөөдөр дэлхий даяар болж байгаа билээ.
Энэ явдлын талаарх хэлэлцүүлэг мэдээг Хятадад хатуу хориглож хянаж байна. 1989 оны 06 сарын 04-нд Тяньаньмэний талбай болон түүний эргэн тойронд ардын чөлөөлөх армийн цэргүүд хэдэн зуун ардчиллыг дэмжигч жагсагчдыг хороосон.

Тайванийн нийслэл Тайпэйд, жагсаалын үеэр танк эсэргүүцэн зогсож байсан хүнийг дүрсэлсэн асар том хийлдэг бөмбөлөгийг хөөргөжээ. Даваа гаригт Тайванийн Хятадтай харилцах зөвлөл Бээжин рүү утасдаж “Түүхэн алдаатайгаа нүүр тулж, аль болох түргэн уучлал гуйх хэрэгтэй” хэмээжээ. “6 сарын 4-нд болсон түүхэн эмгэнэлт явдалд олныг тайтгаруулах зориг сүүлийн 30 жилд Бээжингээс гарсангүй. Түүний оронд тэд мэдээллийг хааж, үнэнийг гажуудуулж гэмт хэрэг болж өнгөрсөн мэт өнгөлөн далдалж түүхээс арчихыг оролдож байна” гэж Тайванийн Хятадтай харилцах зөвлөлөөс мэдэгдлээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.