Нийгмийн

Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бороо, цас орно

Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бороо, уулаараа цас орно хэмээн тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13, 14-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Мөн үеэр салхи 10,12-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэх гэнэ. Харин агаарын температур 10,11-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 12-ноос сэрүүсч Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байх төлөвтэй байна.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button