УЛС ТӨР

Д.Сумъяабазар: Наадмын өмнө шатахууны үнэ 110 төгрөгөөр буурна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаа өнөөдөр зохион байгуулж байна. Мэдээллийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд өгч байгаа юм.

-АИ-92 АВТОБЕНЗИН 35 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА-

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаа өнөөдөр зохион байгуулж байна. Мэдээллийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд өгч байгаа юм.

Салбар яамнаас мэдээлж буйгаар, Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс  523.3 тэрбум төгрөг, цайр  41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна.

Шатахууны нөөцийн тухайд, Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортолсон байна.

Тавдугаар сарын 7-ны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулав. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс,

  • -А-80 автобензин 45;
  • -Аи-92 автобензин 35;
  • -Дизелийн түлш 19;
  • -ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна.

-ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙН ХУВЬД ГАНЦ САЙДЫН САНАЛААС ХАМААРДАГГҮЙ-

Мэдээллийн үеэр холбогдох албаныхан сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-“Монополимет”компани байгааль орчинд онц хохиролтой техник ашиглаж байгааг салбар яамнаас хянаж, хориг тавьж болдоггүй юм уу?

-Уг технологи нь дэлхий нийтэд түгээмэл ашиглаж байгаа орчин үеийн техникээр нэрлэгдэж байгаа.

-Хайгуулын лицензүүдийг цэгцлэх тал дээр хэрхэн анхаарч байна?

-Лиценз эзэмшигчид орон нутгаас анхан шатны зөвшөөрлөө аваад, уулын ажлын төлөвлөгөө сэлтээ холбогдох газруудаар батлуулаад явдаг. Бүхий л шатандаа энэ асуудал хяналттай байгаа. Тухайлсан зөрчил, асуудлын давхардал зэргийг арилгахаар холбогдох хуулинд нь өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа.

-Шатахууны үнэ яг хэдэн төгрөгөөр хямдрах талаарх өртгийн үнийг мэдээлж өгнө үү?

-Тавдугааар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-ын экспортын үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Тиймээс ИА-92 дээр бүх ШТС-ууд литр тутамдаа 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Долдугаар сард дахин 40-50 ам.доллараар бууна гэсэн хүлээлттэй байгаа. Тиймээс наадмын өмнө шатахууны үнэ дахин 50-60 төгрөгөөр буурна гэсэн хүлээлт байгаа. Нийт дүнгээрээ наадмын өмнө шатахууны үнэ 110 төгрөгөөр буурна

-Оюутолгой төслийн асуудал Монголын талд илүү ашигтайгаар шийдэгдэх боломж ер нь харагдаж юу?

-Сайдын ажлаа авснаас хойш Оюутолгойн асуудлаар ажлын хэсэг байгуулаад, ажиллаад байна. Ширээний ард хөрөнгө оруулагчидтай суух цаг ойртсон гэж харж байгаа.

-ТУЗ-ийн гишүүдийг нь ойрын хугацаанд солихоор байгаа юм уу?

-ТУЗ-ийн гишүүдийн хувьд ганц сайдын саналаас хамаардаггүй. Засгийн газрын хүрээнд яригдах асуудал.

Г.ИТГЭЛ

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ Ч.ОТГОНБАЯР

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-22 04:40

Acheter Viagra Pas Chere Osotrenytin Cialis Generique Pas Cher En France viagra online Dostinex Mg Clarinase Bestellen

MatFuse
MatFuse
2020-02-05 20:22

Amoxicillin Dose Adult Strep Throat http://abcialisnews.com - Buy Cialis Doryx Bacterial Infections Legally Buy Cialis Drug Interactions Amoxicillin

StevSlarie
StevSlarie
2020-02-06 21:37

Viagra Samples Overnight http://buyciallisonline.com/# - online cialis Propecia Embarazo Efectos Secundarios Cialis Peut Acheter Baclofene

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 08:32

Adverse Effect Of Amoxicillin http://abcialisnews.com - Buy Cialis Donde Comprar Viagra En Usa Cialis Cialis Precio Con Receta

Холбоотой мэдээ

Back to top button