ДЭЛХИЙ

Дональд Трамп заримдаа улайдаг царайныхаа нууцыг дэлгэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй гэрэл чийдэнгийн хэрэглээг дэмжих хуулийн зохицуулалтыг сулруулахаар төлөвлөж эхэлсэн нь олон хүмүүсийн шүүмжлэлтэй тулгарсан юм.

Тэгвэл тэрээр Пүрэв гарагийн үдэш Балтиморт бүгд найрамдах намын идэвхтнүүдтэй уулзаж, үг хэлэхдээ яагаад ийм шийдвэр гаргах болсноо тайлбарлажээ.

“Гэрлийн чийдэнд ямар асуудал байгаа юм бэ гэж хүмүүс асуудаг. Нэгдүгээрт ийм гэрэлтүүлэг маш муу нөлөөтэй эд. Хоёрдугаарт энэ гэрэлд миний царай үргэлж улаан өнгөтэй харагддаг. Тиймээс би хүчээр хэрэглүүлдэг явдлыг нь зогсоох гэж байгаа юм” гэж Трамп ярьжээ.

Трампын үзэж байгаагаар эрчим хүчний хэмнэлттэй гэрэл чийдэнгүүд нь уламжлалт улайсдаг гэрлүүдээс олон дахин өндөр үнэтэй, мөн хагарахаараа “хортой хог хаягдал” болдог гэнэ.

Үнэндээ галоген, флюресцент (өдрийн гэрэл), LED (Light Emitting Diode) зэрэг шинэ үеийн гэрлүүд нь улайсдаг гэрлээс 25-80 хувь бага эрчим хүч хэрэглэдэг, дээд тал нь 25 дахин удаан эдэлгээтэй юм.

Гэвч энэ сайн талууд Дональд Трампын хувьд чухал биш ажээ.

“Хортой хог хаягдал үүсгэдэг, олон дахин үнэтэй гэрлийг бид заавал хэрэглэх албагүй. Тиймээс улайсдаг хуучны гэрлээ ч гэсэн зэрэг хэрэглэх боломжтой байх ёстой. Ард иргэд энэ зохицуулалтад маш их сэтгэл хангалуун байгаа” гэж тэр ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button