ЭРҮҮЛ МЭНД

Менингококкийн вакциныг ХӨСҮТ-д хийж байна

Манай улсад вирусаар халдварладаг менингококк буюу менингит өвчний тархал т бүртгэгдээд байна. Уг өвчний  халдвар хүйтний эрч суларч дулаан орох үед буюу хаврын улиралд ихэсдэг байна.

Халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг.  Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хүүхэд шалтгаангүйгээр өндөр халуурвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг ХӨСҮТ-ээс зөвлөж буй.

ХӨСҮТ-д ажлын өдрүүдэд 08:30-14:30 цагийн хооронд менингококкоос сэргийлэх вакцин хийж эхэлжээ. Вакциныг хоёроос дээш настай бүх хүн сайн дураараа 22 мянган төгрөгөөр хийлгэх боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button