ДЭЛХИЙ

Мексик улс цагаачдынхаа урсгалыг зогсоохоор цэргийн хүч ашиглана

Мексик улсын зүгээс Гватемал улстай залгаа хилийн бүс рүү Үндэсний хамгаалалтын 6000 албан хаагчийг илгээж, АНУ руу цагаачлагчдын урсгалыг зогсоохыг үүрэгджээ. 

Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард худалдааны татварыг нэмэгдүүлэхийг зогсоох болон хууль бус цагаачдын асуудлаар АНУ-тай хэлэлцээ хийхээр оролдож байгаа билээ. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдын асуудалд арга хэмжээ авахгүй бол худалдааны тарифийг таван хувиар нэмэгдүүлэхээ мэдэгдсэн юм. Иймд эхний ээлжинд цагаачдын урсгалыг зогсоохын тулд Мексикийн зүгээс цэргийн хүчийг ашиглахаар шийджээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button