НИЙГЭМ
УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүд Цэргийн гавьяаны одон гардууллаа

Монгол цэргийн өдөр тохиож буйтай холбогдуулан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон медаль гардуулж байна.
Энэ үеэр УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүүг Цэргийн гавьяаны одонгоор шагнажээ. Т.Баярхүү үүний өмнө АТГ-ын хэвлэл мэдээллийн албанд ажилладаг байсан. Мөн тагнуулын байгууллагад алба хааж байсан удаатай.
Өнөөдөр Цэргийн гавьяаны одонгоор:
- Д.Эрдэнэбаатар /ШШГЕГ-ын харьяа ангийн механикч/
- В.Даваадорж /Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам сахиулах газрын Эргүүл хамгаалалтын тасгийн дарга/
- Б.Цэнгэлбаяр /ҮАБЗ-ийн ажлын албаны референт, цагдаагийн хурандаа/
- Х.Гантулга /ХХЕГ-ын Хүний нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга, хурандаа/
- Б.Энхбаяр /Хилийн цэргийн 0108-р ангийн сургалт сэтгэлзүйн хангалтын орлогч/
- Э.Золжаргал /ТТХГ-ын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн ажилтан/ нарыг мөн шагнаад байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэж ажилд нь улам их амжилт хүсье
Баяр хүргэе! Түүний ард бат зогсдог үүрэг нэгт баг хамт олон, гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг хүсье
Энэ Баярхүү гэгч дэнгийн эрвээхэйг шиг ####бан туша#### дамжиж, одон түүж, удахгүй генер#### болно гээд эргүүтэх байхдаа.
Онцгойн дарга асан Бадр####ын жолоочийг 4 жил хийгээд гавъяат болсон Бямбасүрэн гэгч сүүлийн хэдхэн сарын дотор улсын машиныг 2 удаа мөргөдүүлсэн. Арга хэмжээ авч шийтгэхгүй байлаа гэхэд гавьяатаар шагнадаг нь Онцгойн ёс юм байхдхх. Энэ төрд ажил хийсэн нь дорд үзэгдэж, хийдэггүй нь гавьяат авч, тэнэг нь ####бан туша#### дамжиж явдагийн тод жишээг ОНЦГОЙН олиггүй дарга нар үзүүлж өглөө.