ДЭЛХИЙ

Хятад хүүхдүүд долоо хоногт гурван цагийг цахим тоглоомд зарцуулдаг

БНХАУ цахим тоглоом, зарим платформыг ашиглахад цагийн хязгаарлалт тогтоогоод хоёр жил өнгөрч буй. Энэ зохицуулалтыг хуулиар хүчин төгөлдөр мөрдүүлсээр байна. Хүүхэд залуусынхаа бие махбодь, оюун санааны эрүүл мэндийг хамгаалах зорилготой журмууд улам нарийсаж, чангарсаар. 2019 онд хүүхдүүд ажлын өдрийн 90 минутыг цахимд зарцуулах нь зөвшөөрөгддөг байсан. Харин өмнөх оноос эхлэн зөвхөн амралтын өдрүүдэд ердөө гуравхан цагийг цахим тоглоом, бусад платформд зарцуулахыг нь зөвшөөрөхөөр болсон.

Цахим тоглоомоос гадна нийгмийн сүлжээний зарим аппликейшинд ч хэрэглээний хязгаарлалт оруулжээ. “TikTok”-ийн хятад хувилбар “Douyin” нь Youth mode горимыг идэвхжүүлснээр 14-ээс доош насны хүүхэд өдөрт 40 минутын хугацаанд тус аппликейшнийг ашиглах аж.

Нөгөө талаас үүнийг хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хувь хүний эрх сонирхолд шууд нөлөөлсөн төрийн тохиромжгүй бодлого гэж үзэх эцэг эхчүүд ч байгаа юм.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button