ДЭЛХИЙ

Конгод усан онгоц живж, 34 хүн амиа алджээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Конго мөрөнд усан онгоц живсний улмаас 34 хүн амиа алджээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр, нуур болон гол мөрөн дээгүүр хүн тээвэрлэхэд ашигладаг халим агнуурын усан онгоцонд 100 гаруй зорчигч байсны 76-г нь аварчээ. Усан онгоц тус улсын хойд нутгийн Маи-Ндомбе мужаас нийслэл Киншаса хот руу явж байсан аж.

"Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй боловч зорчигчид аврах хантааз өмсөөгүй байсан байх магадлалтай байна. Конгод усан онгоцны аюулгүй байдал болон даац хэтрүүлсэн тээвэрлэлтээс болж иймэрхүү осол олонтой гардаг" гэж орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлжээ. Түүнчлэн тус улсад зам тээврийн сүлжээ сайн хөгжөөгүйгээс иргэд усан замын тээврийг гол төлөв ашигладаг байна.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button