Нийгмийн

“Баруун бүсийн утга зохиолын чуулган” Ховд аймагт зохиогдоно

“Баруун бүсийн утга зохиолын чуулган” энэ сарын 23-24-нд Ховд аймагт болно. 

Монгол Улсын баруун бүсийн аймгууд утга зохиолын нэгдсэн үйл ажиллагааг ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойг тэмдэглэх жилийн ажлын хүрээнд “Баруун бүсийн утга зохиолын чуулган”-ыг  Ховд аймагт  зохион байгуулахаар болжээ.

Чуулганы үйл ажиллагаа хэл соёл, утга зохиолын онцлог, эрхэмлэх зүйлс, бүтээл туурвилыг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн шинэлэг арга замыг эрэлхийлэх, бүс нутгийн уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх, салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд  чиглэх аж.

 “Утга зохиол оюун санааны мөнхийн өв баялаг” сэдэвт бага хурал-хэлэлцүүлэг, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Х.Эрдэнэбаатар агсны нэрэмжит “Алтайн дуулал” уран зохиолын наадам, “Уншигч, зохиолчдын уулзалт-уран үгсийн чуулган”, Уран бүтээлийн аялал, нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсны уран бүтээлийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслол зэрэг  нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулна.

Чуулганд баруун бүсийн аймгуудын Зохиолчдын байгууллагын удирдлага болон зохиолч, яруу найрагч, Соёлын бодлого хариуцсан албаны хүмүүс, сонирхогч,  иргэд олон нийтийн төлөөлөл оролцох юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button