НИЙГЭМ

Дэлхийн цирк "циркгүй" Монголд ирсэн нь

"Аса" циркийн асуудал байсхийгээд дэгдэж, үе үеийн циркчид нь "Бэлтгэл хийх байтугай үзүүлбэр үзүүлэх ч танхимгүй болсон" гэж дуугарах ч асуудал шийдэгдэхгүй хэвээр байсаар олон жилийн нүүрийг үзэж байна.

Цирк хувьчлагдсан. Гэвч доторх нь нурсан. Шинэчилнэ, засна гэдэг ч үйл ажиллагаа нь царцсан. Тийм ч болохоор Монголд цирк гэдэг ойлголт устахад ойрхон болоод удаж байна. Бэлтгэх хийх талбайгүй, томоохон агаарын үзүүлбэрүүд үзүүлэх стандартад нийцсэн заал танхимгүй учраас залуус нь гадаадын орнууд руу, арилжааны хэлбэрээр дайжих болсон.

Нөгөө талаар сургалт явуулах орчин дутмаг учраас жилээс жилд циркийн урлагийг сонирхон судлах, суралцах залуусын тоо буурсан. Уг нь монгол циркчдийн авьяас чадвар дэлхийн хэмжээнд үнэлэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд нь дуу алдан нотолдог.

Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд "Дэлхийн цирк Монголд" тоглолт зохион байгуулагдаж байна. Гэхдээ мэдээж циркийн танхимд биш, "Буянт ухаа" спорт цогцолборт. Харамсалтай нь, зориулалтын бус газар циркийн урлаг толилуулж буй дүр зураг нь ихээхэн гундуу, мэргэжлийн бус, хайш яаш харагдана. Замбараагүй энэ дүр зургийг хараад монголчууд бас л дуу алдаж байна.

Уг нь энэ төслийн хүрээнд Румын, Испани, Япон, Англи, Герман тэргүүтэй гадаадын 11 орны мэргэжлийн циркчид ирж, сонирхолтой үзүүлбэр толилуулж байгаа. Удаан хугацаанд цирк үзээгүй монголчуудад сайхан боломж боловч эргээд л үндэсний циркийн стандарт хангасан байгууламж, заал танхим, цаашлаад циркийн урлагийн оршин тогтнолын тухай асуудал сөхөгдсөн нь энэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-03 16:53

haha garchig ni odoo yuchivdee

Зочин
Зочин
2022-04-03 17:22

Циркээ буцааж авна гээд хэдэн хүн тэмцээд байсан яасын бол

Зочин
Зочин
2022-04-03 17:51

Дагвадорж Сумьяабазар түүний гэр бүлийг цирк үзүүлэх урилга өгөөд үзүүлээч. Долгорсүрэн заан тэнэг хүүхдүүдээ зад загнаад ЦИРК-г улсад буцааж өгвөл буян болно үхэхэд санаа зовохгүй....

Иргэн
Иргэн
2022-04-03 18:41

Улс орны нүүр царай болсон ганц циркийг зүгээр авчихаад яаж нойр нь хүрдэг байна аа. Дагвадорж циркээр яахав, буцаагаад өгчих.
Түмэн олон баярлана.

Зочин
Зочин
2022-04-03 19:08

сумьяабазар гэх тэнэг бөх хүмүүсийн гаражийг буулгаж тэнэгтэж байхаар хууль бусаар хуйв�##�даж авсан улсын циркийн барилгыг буцааж улсад нь өгөөчээ.

Зочин
Зочин
2022-04-03 20:51

Одоо тэр менежмэнтийн гэрээгээ цуцлах хэрэгтэй . Дахин менежмэнтийн гэрээ гэдэг луйвраа бүрмөсөн зогсоох хэрэгтэй

Зочин
Зочин
2022-04-03 21:29

Руминээс Монголын ард түмэнд барьж өгсөн цирк байсан би хүүхэд байхдаа их очдог байлаа.одоо төр буцааж авах хэрэгтэй тэр жил цирк циркээс нь байлгана гэж байсан санагдах юм.монгол гадаад циркийн өмнө нүүр улайж бна даа.спорт з�##�анд...

zochin
zochin
2022-04-03 23:25

;dagvadorj Sumiyabazar nar Mongolyn tsirkiin bairyg ogoochee. Xuuxduud uzej xarax yumgui baina. Buyant uxaad ingej tsirk uzne gej yu baixav daa

Зочин
Зочин
2022-04-03 23:52

vip нь 100к гэсэн ш дээ.тэр сууд�##� нь �##�ь вэ?

Зочин
Зочин
2022-04-04 08:01

Хувьчилсан хөрөнгөө төр буцаагаад авч болдог гэдгийг бид сая Хөтлийн цементийн үйлдвэрээс харлаа шүү дээ. Тэгэхээр Циркийн барилгыг ч гэсэн эргүүлээд авч болох л юм байна. Мөнгөө төлөөд хувьчлаад авчихсан юмыг авсан юм чинь цирк бол юухан байх вэ. ЦИРК-ийн барилгаа авъяа!!!

Зочин
Зочин
2022-04-04 09:25

Монголын төрд чин сэтгэлтэй,шударга,эрдэм боловсролтой,үндэсний үзэлтэй хүмүүс ажиллаж байсан түүхтэй.Харин одоо үед идэж хулгайлж луйвардахад гаршсан луйварчдаар төр дүүрчихээд ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧАА илчлэхгүйн зарчим үйлчилж байна.Ийм шаарууд монголыг хөгжүүлж харагдаач

Зочинзочин
Зочинзочин
2022-04-04 13:01

Стандарт цирк гэсэн мөртлөө олс бэхэлгээ нь тасраад бөөдий болсон циркчид олон шүү дээ. Олны атаарх�##� хэл хийдэл олныг бүтэн бөгөөд хагас �##�сан шүү

Зочин
Зочин
2022-04-04 14:15

Циркийг үгүй хийчээд бас мега төсөл гэж хуцна.ард түмнээ дарамт�##�ж дундаас нь тэр мега төслөөс мөнгө угаахгаад улайраад бгаа юм муу новшийн гэр бүл

Наранчимэг
Наранчимэг
2022-04-04 16:14

Цирк хүмүүсийн үзэх дуртай урлаг гэдэг нь харагдаж бна лээ билет дууссан олдохгүй, үзэгч дүүрэн хүмүүсийн х�##�уун �##�га ташилт ихтэй сайхан тоглолт болсон ч үнэхээр тайз шаардлага хангахгүй бгаа нь харагдаж бна лээ монголын банз, уран нугар�##�т, тэнцвэр, бөмбөрцөгтэй акробат үнэхээр үзүүштэй манай циркчид дэлхийн циркэд энэ чацуу гэдэг нь харагдаж бна лээ. Даан ч тоглох, бэлтгэл хийх газаргүй гадагш гарч ажилж амьдрах тун харамс�##�тай. Төр засаг нэгийг бодож тунгааж циркийн урлагаа хөгжүүлэх шаардлагатай бна

Hulee
Hulee
2022-04-06 08:11

Манайх шиг байгаа юмаа нураагаад барих гэж байдаг хүмүүс хаа ч байхгүй.улс гүрэн �##�ь эртний гэх юмсаа хайрлаж хамга�##�ж арчилдаг,арай л юмаа ичмээр яаж хоол нь хоолой дээгүүр нь давж нойр нь хүрдэг хүмүүс вэ

Зочин
Зочин
2022-10-11 19:55

дагвадоржийг циркийн амьтадын торонд тоглолт дууст�##� нь рхэсүүлж хонуулж байгаад амьтадтай хамт явуул

Холбоотой мэдээ

Back to top button