ДЭЛХИЙ

Намхан хүмүүст зориулсан нүдний шилийг бүтээжээ

Лондоны зохион бүтээгч Доминик Вилкокс намхан хүмүүст зориулсан нүдний шил бүтээжээ.Уг шил нь 45 градусын налуутай хоёр толиноос бүрдэх бөгөөд үүгээр юмсыг өндөр хүмүүсийн харааны түвшнээс харах боломжтой.

Энэхүү бүтээлийг өнгөрөгч тавдугаар сард Лондон хотноо зохиогдсон D&AD наадмын Өдөр тутмын асуудлын хосгүй шийдэл үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна. Гэвч уг шил нь худалдаанд гараагүй байгаа аж.

Эл шилийг бүтээх санааг Вилкокс хөгжмийн тоглолт үзэж байхдаа олжээ. Тэрээр намхан үзэгчид тайзыг харах хүндрэлтэй байгааг ажигласнаар тэдэнд тулгардаг уг асуудлыг шийдэх арга боловсруулжээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button