Ш.Энхийн-Од: Багийнхнаасаа салаад явна гэхээр хэцүү л байна

Улаанбаатар хотын төв талбайд энэ сарын 3-7-ны хооронд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ болсон. Таван хоногийн турш үргэлжилсэн уг тэмцээнд 32 орны 40 баг өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан билээ. Харин манай улсын тамирчдын хувьд хөвгүүдийн баг шилдэг наймын шалгарсан юм.
Хөвгүүдийн хувьд шигшээ наймд Туркийн багтай учраа таарсан. Уг тоглолтод хоёр баг ээлж дараалан оноогоор нэгнийхээ дээр доор орсон гал гарсан тулаан өрнөсөн. Гэвч тоглолтын тооны харьцаа 19:18 харьцаатай байхад Туркийн баг холын шидэлтийг гүйцэтгэж 21 оноонд хүрснээр хожлыг авч, цааш шалгарсан юм.
-ХЭВЛЭЛИЙНХЭН ХОЖВОЛ ЯРИА АВНА ГЭЭД БҮГД ХҮЛЭЭЖ БАЙСАН-

Ингээд манай сурвалжлах шигшээ багийнхаа тамирчидтай уулзахаар төв талбайг зорилоо. Биднийг очиход монголынхоо багийн тоглолтыг үзэхээр ирсэн үзэгчид талбайгаас гарч байсан юм. Харин уг тэмцээнийг зохион байгуулалтад оролцож, шууд дамжуулалтыг хүргэж байгаа MNBSports сувгийн тайлбарлагчидтай уулзаж тамирчдыг сураглахад тэднийг байрлаж байгаа газар луугаа явсан удахгүй ирнэ, хүлээж байхад болно гэв.
Гэвч биднээс өөр дотоодын хэвлэлүүд харагдахгүй байсан бөгөөд энэ талаар лавлахад, “Та нар арай л оройтож ирлээ. Яг тоглолтын үед баахан хэвлэлүүд хүлээгээд зогсож байсан. Гэхдээ хэвлэлийнхэн хожвол яриа авна гээд зогсож байсан. Бараг яриа авсан хүн байхгүй дээ. Бид ч тамирчдын тэмцээн дуустал тамирчдыг сатааруулахгүй гээд утсыг нь хураагаад авчихсан, хэвлэлд яриа өгүүлэхгүй гэсэн байр суурьтай энэ хүрсэн” хэмээн ярив.
Ингээд Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 насны шигшээ багийн тамирчдын тэмцээний дараах сэтгэгдлийг хүргэе.
-АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХДОО БИД МОНГОЛЧУУДЫНХАА ИТГЭЛИЙГ АЛДАХГҮЙ САЙН ТОГЛОХ БОЛНО-

Тэд тэмцээний талаар “Бид хангалттай сайн тоглож чадсангүй. Дараагийн удаад найман сард болох азийн аваргад Монголчуудынхаа итгэлийг алдахгүй сайн тоглох болно” хэмээв.
-Багийн бэлтгэл сургуулилт, хоорондоо нэгнийгээ ойлгож тоглоход саад байсан уу?
-Үгүй ээ. Бид хоёр сарын өмнөөс бэлтгэлээ эхэлж хамтарч хийсэн. Харин тэмцээн эхэлснээс хойш хамтдаа байрлаж бэлтгэл сургуулилтаа хийх болсноор нэгнийгээ илүү их мэддэг болсон. Тэмцээний өмнө ч тэр, тоглолтын явцад ч сандрал гэх зүйлгүй их тайван байсан.

-U18 насны шигшээ баг ирэх найман сард азийн аваргад оролцох байгаа. Гэвч Ш.Энхийн-Од сургуульдаа сурахаар АНУ-ыг зорьж та бүхэнтэй хамт явахгүй байх магадлалтай гэж сонссон энэ талаар?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Дасгалжуулагч л шийдэх байхдаа. Ямартай ч бид тэр хүртэл сайн бэлтгэлээ хийнэ. Бидний насны олон арван сайн тоглодог хүүхдүүдээс сонгогдоод л явах байхдаа.

-Л.Авирмэдийн хувьд өнөөдрийн (06/07) Турк улстай хийсэн тоглолтыг ээж нь Завхан аймгаас ирж үзсэн шүү дээ. Сэтгэгдэл ямар байсан бэ, ээж нь тоглолтын дараа юу гэв? Мэдээж тэмцээнд орох гээд удаан уулзаагүй, утсаар ч ярьж чадаагүй байсан байх?
-Тоглолтын өмнө ээж нь чиний тоглолтыг үзэхээр ирсэн гэж хэлсэн. Гайхсан шүү. Бид утсаа хураалгачихсан орчноос тасарчихсан тэмцээндээ л анхаарч байсан. Харин тоглолтын дараа ээж минь миний хүү сайн байна гээд үнссэн.

-А.Батхуягийн хувьд бусад тамирчдаас нуруугаар харьцангуй нам шүү дээ. Олон орны тамирчин хүүхдүүд ирсэн тэр тусмаа өндөр нуруутай байна. Чиний хувьд тэдэнтэй тоглоход нурууны өндөр хэр саадтай байв?
-Надад бол нээх ялгаагүй байгаагүй ээ. Өндөр нуруутай хүмүүстэй тоглоод сурчихсан. Бөмбөгөө давуулаад л шидчихдэг. /Инээв/

-Ө.Пэрэнлэйжамцын хувьд аав нь бас мундаг тамирчин шүү дээ. Тоглолтыг нь үзсэн болов уу? Ямар нэгэн юм хэлсэн үү?
-Тоглолтын дараа уулзсан миний хүү сайн байна гэсэн.
Ш.Энхийн-Од: Турктай хийсэн тоглолтод өөрийгөө 100 хувь дайчилж чадаагүй болохоор уйлсан

-Тэмцээний сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Туркийн багтай хийсэн тоглолтод өөрийгөө 100 хувь дайчилж тоглож чадаагүй болохоор тоглолтын дараа шар хүрээд уйлсан. Ер нь бол хөл маань бэртэлтэй байсан болохоор өөрийгөө бүрэн дайчилж чадаагүй. Сланданкын тэмцээнд ч бас хөлийн бэртлээсээ болоод сэтгэлдээ хүртэл оролцож чадаагүй тиймхэн байсан.
-Чиний хувьд АНУ-д суралцдаг, тэндхийн ахлах сургуулийн лигт тоглодог. Мэдээж өөр улсад суралцаж байгаад эх орондоо ирж тэмцээнд орж байгаа. Багийнхантайгаа хэр гар нийлж байна, хэдий хугацаанд бэлтгэл хамтарч хийсэн бэ?
-Бид хоёр сарын хугацаанд хамт бэлтгэлээ хийсэн. АНУ-ын сургуулийн багаас хамаагүй илүү сайн ойлголцож гар нийлдэг. Өөр улсын тамирчидтай гадаад хэлний бэрхшээлээс болоод тийм ч сайн ойлголцож чаддаггүй. Харин манай багийнхан бол маш амар. Мөн тэмцээн эхэлснээс хойш хамтдаа байрлаад найзууддаа их дасчихсан. Багийнхнаасаа салаад явна гэхээр л нэг л эвгүй сэтгэгдэл төрөөд үнэхээр хэцүү байна. Яана даа. /санаа алдав/

-Хэзээ АНУ-руу явах гэж байна? Өнгөрсөн жил суралцсан сургуульдаа сурах уу?
-Энэ сарын 12-нд буцна. Харин сургуулийн хувьд гэвэл ирэх жил солихоор болсон. Одоогоор ямар сургуульд орох шийд гараагүй л байна. Олон сургуулиудаас санал ирчихсэн байгаа.
-Ахлах сургуулиа төгсөөд коллеж оо ч мөн адил тэнд төгсөх үү? Сагс тоглохынхоо хажуугаар ямар мэргэжил эзэмшинэ гэж бодож байна?

-Ямартай ч тэндээ коллежид суралцана. Харин мэргэжил сонголтын хувьд бодож үзээгүй л байна. Шийдэх хугацаа арай ойртоогүй байна, гэхдээ сайн сагсчин болно.
-Ойрын зорилгоо тодорхойлбол?
-Уул нь энэ тэмцээнд түрүүлэх байсан даанч чадсангүй. Гэхдээ дараагийн тэмцээн болох азийн аваргадаа сайн оролцож түрүүлнэ ээ.
-Чамайг АНУ-д суралцдаг болохоор тэндхийн хичээлийн жил эрт эхэлдэгтэй холбоотойгоор найман сард болох азийн аваргад оролцохгүй байх гэж сонссон л доо?
-Тиймээ. Гэхдээ би багтайгаа цуг заавал Азийн аваргад оролцох болно.
-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл байна уу?
-Дараа дараагийн тэмцээнүүддээ сайн оролцож Монголчуудынхаа итгэлийг алдахгүй ээ гэдгээ хэлмээр байна. Баярлалаа.
Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Lymph Node Enlargement Canine Cephalexin [url=http://cialibuy.com]Cialis[/url] Levitra 5 Mg Does Alcohol Affect Amoxicillin Does Retin A Re