ДЭЛХИЙ

Эквадор улсын бүх иргэний дэлгэрэнгүй мэдээлэл алдагджээ

Өмнөд Америкийн Эквадор улсын бүх иргэний дэлгэрэнгүй мэдээлэл онлайн орчинд тарсан тухай Даваа гарагт мэдээлжээ.

Нийт 20 сая гаруй хүний мэдээлэл ил болсон байсныг интернэтийн аюулгүй байдлын vpnMentor компани зарласан байна. Эквадор улс нь 16.5 сая хүн амтай. Үүнээс үзвэл тус улсын бүх иргэний мэдээлэл алдагдсан бололтой.

Үлдсэн цөөн хэдэн сая нь нас барсан иргэдийн мэдээлэл байх магадлалтай гэж Эквадорын ерөнхий прокурорын газар дүгнэсэн байна.

Иргэдийн мэдээлэл АНУ-ын Майами дахь сервэрт ямар ч хамгаалалтгүй байсныг vpnMentor илрүүлжээ.

Иргэдийн бүтэн нэр, төрсөн огноо, газар, гэрийн болон имэйл хаяг, регистерийн дугаар, татвар төлөгчийн дугаар, ажил олгогч зэрэг бусад олон мэдээлэл үүнд багтсан байна. Мөн банкны данс, дансны үлдэгдэл зэрэг мэдээлэл багтаж байжээ.

Тэр ч байтугай Викиликсийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн мэдээлэл хадгалагдаж байжээ. Ассанж нь Эквадор улсаас улс төрийн орогнол авч, Лондон дахь элчин сайдын яаманд нь 2012 оноос энэ оныг хүртэл толгой хоргодож байсан юм.

vpnMentor мэдээлэл алдагдсан тухай есдүгээр сарын 11-нд Эквадорын засгийн газарт мэдэгдсэн байна. Сервер дээрх мэдээллийг даруй устгасан боловч цааш хэдэн удаа хуулагдаж, ямар хүмүүсийн гарт орсныг мэдэх аргагүй байгаа гэнэ.

Мэдээллийг эзэмшиж байгаад алдсан этгээд нь Эквадорын засгийн газрын зөвлөх компани Novaestrat болсон байна.

Өчигдөр Эквадорын цагдаа, прокурорын албан хаагчид тус компанийн байранд нэгжих ажиллагаа явуулж, бүх электроник төхөөрөмжүүдийг нь хураажээ.

Орой нь Novaestrat компанийн хуулийн төлөөлөгч Уилльям Робертог тус улсын баруун хойд Эсмералдас мужаас баривчилсан байна.

Эквадорын харилцаа холбооны сайд Андрес Микелена олон сар боловсруулсан иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах хуулийн төслөө ойрын үед парламентад өргөн барихаар болсноо мэдэгджээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button