ЭРҮҮЛ МЭНД
Амьсгалын замын халдвартай өвчтөнийг тээвэрлэх хоёр машинтай боллоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Улаан загалмай” нийгэмлэгээс ХӨСҮТ-д амьсгалын замын халдварт өвчтэй хүнийг тээвэрлэх зориулалттай агаарын сөрөг даралтат систем бүхий бүрэн тоноглогдсон хоёр ширхэг түргэн тусламжийн автомашин хандивлалаа.
Машиныг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан болон эмнэлгийн дэд захирлуудад хүлээлгэн өглөө.
Энэхүү автомашин нь амьсгалын замаар халдварлах өвчний үеийн тээвэрлэлтийн явцад яаралтай тусламж үзүүлэх бөгөөд зөөврийн хүчилтөрөгчийн хананы систем, ЗЦБ, дефибрилятор, монитор, зохиомол амьсгалын аппарат бүхий яаралтай тусламжийн цүнх, хананы кварцан ариутгал, агааржуулалтын системийн нэгдсэн удирдлага зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон юм.
Б.БАЯРТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.