УЛС ТӨР

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовын ярианаас ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович “Парламент” телевизийн редакцийн асуултад хариулт өгөхдөө ярьсан ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮДИЙГ хүргэж байна.

Бид УБТЗ хувь нийлүүлсэн хамтарсан нийгэмлэгээ эрс шинэчлэхээр ажиллаж байна. Энэхүү шинэчлэл амин чухал. Шинэчлэлийн хөтөлбөрийг Оросын шинжлэх ухааны толгой байгууллага боловсруулсан. Хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тусгагдсан.  

УБТЗ-д Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар албан ёсоор хөндөгдөөгүй.

Хил дамнаагүй гол мөрөн дээр монгол найзууд бидэнтэй зөвшилцөлгүй барилга байгууламж барьж болно. Харин Сэлэнгэ мөрөн хил дамнасан гол мөрөнд орно.

Монгол-Оросын дундын Ерөнхий боловсролын сургуулийг шинээр байгуулахаар ажиллаж байна. Цаашлаад хамтарсан их сургуулийг байгуулахаар ажиллаж байна. Ирэх онд 600 оюутны тэтгэлэг олгоно.

Танай улсын нефтийн хэрэглээ тийм ч их биш. ОХУ-ын түншүүд багасч байгаа.

Монголын хэвлэл мэдээллийнхэн, улс төрийнхөн ихэнх мэдээллээ барууныхнаас авч байна. Гэтэл тэд мэдээлэлдээ хэт сэтгэл хөдлөлөөр ханддаг. Монголын зарим улстөрчид Оросын хандлагыг шүүмжилж байгаа гэдгийг би мэднэ.

Байгалийн хийн хоолойн маршрутыг гаргах гээд завгүй ажиллаж байна. Манай Ерөнхийлөгчийн хэлснээр энэ ямар нэгэн геополитикийн хийсвэр зүйл биш соёл иргэншлийн төсөл юм. Маш өргөн хүрээний нухацтай ажил бөгөөд Евроазийн энэхүү том ажилд Монгол ахан дүүс нэгдэх байх.

Монгол Улс бол БНХАУ болон ОХУ-ын хувьд маш чухал түнш. Хийн хоолойн хувьд ч чухал. Хэрэгжилтийн шатандаа явж байна. Хоолойн урт 1000 км хүрэхгүй. Түүнчлэн хэд хэдэн дэд станцууд баригдана. Энэ хоолой жилд 50 шоо метр хий дамжуулна. Газар чөлөөлөлтийн ажил хийгдэх шаардлагатай. Малчдад ямар ч саад болохгүй. Хэзээ нэгэн цагт хийн хоолойг хэн хамгаалах вэ гэдэг асуудал босч ирнэ. Тэр цагт нь үүнийг ярина.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-04-18 16:06

ОРОСУУДЫГ МОНГОЛООС ШУУД ХӨӨЖ ГАРГА

Зочин
Зочин
2022-04-18 16:16

Энэ одоо юу гэдэг гөлөг вэ?

mend
mend
2022-04-18 16:51

orosigoo hoogood hujaagiin hevter boloh u, manaid oor songolt baigui shuu de. hezeech baruuniihan hoyor horshiig davj ireed tuslaj chadahgui. toviig sahiad, ali ch ulstai neelttei nohorsog baih heregtei.

Зочин
Зочин
2022-04-18 18:08

Хэдэн үеэр дуусахгүй асуудлыг ####баны мэргэжилтэн хөрвүүлж тайлбарлах нь зөв байхө

Russia and Mongolia
Russia and Mongolia
2022-04-18 18:32

Yu bichij bain ve? Yagaad Orosuudiig Huuh gej ! Russia -Mongolchuudiig geed olon jil Tuslaad Baihad iim baih Estoi gejuu?
Urgcshaa China Hiil Haaltai Mongold mash Hund Zohilt bolj baigaa shuu de? Yagaad iim Hachin Ilii Balai yum bicheed baidaig yum be?

Зочин
Зочин
2022-04-18 20:52

Энэ нэг нөхөр монголчуудийг их доромжилж байгаа даа

Зочин
Зочин
2022-04-18 23:42

Олон зүйл дээр Орос ааш аяг зөвшөөрч байсан. Аянгзй хандлагыг гэсэн үл ойшоосон гэхдээ хэмжээ бий

Зочин
Зочин
2022-04-19 00:59

Хэзээ нэгэн цагт хийн хоолойг хэн хамга####ах вэ гэдэг асууд#### босч ирнэ ...гэнээ тэгээд хэн хамга####на гэж орос цэрэг ирж хамга####на даа .Энэ хийн хоолой бариад хэрэггүй Украйн я####аа ,хоолойтой хоолойгүй бид амьдрана

Зочин
Зочин
2022-04-19 08:17

Оросууд ########ааа лай болно . Авах хятад нь хэлээгүй байхад юугаа яари#### байнааа

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x