ДЭЛХИЙНИЙГЭМУЛС ТӨР

Засгийн газруудын хэлэлцээр: Эстони улс Монголд цахим дэд бүтцийн тусламж үзүүлнэ

Эстони улс 2022 дөрөвдүгээр сарын 8-нд Азийн орнуудын дижитал өөрчлөлтийг дэмжих санамж бичигт гарын үсэг зуржээ. Тэгвэл энэ хүрээнд Эстони улсаас Монголын цахим засаглалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, дэд бүтцийн тусламж үзүүлэхээр болсон байна. Дижитал дэд бүтэц гэдэгт танилтын систем болон цахим гарын үсэг зэрэг хэрэгслүүдийг оруулж тооцдог байна.

Бүр тодруулбал, Эстони улсын Цахим засаглалын академи хэмээх ашгийн бус байгууллага манай Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтарч ажиллахаар болжээ. Энэ хүрээн дэх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт: Манай төрийн албан хаагчдад дижитал ур чадвар олгох чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх, мэдээллийн технологи, харилцаа холбооны мэргэжилтнүүдийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох, дижитал стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх, кибер аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийнэ гэж мэдээлжээ.

Цахим засаглалын академийн Гүйцэтгэх захирал Ханнес Асток “Монгол Улс “E-Mongolia” системийг нэвтрүүлснээр төрийн дижитал үйлчилгээний салбартаа үсрэнгүй дэвшил гаргасан” гэж тэмдэглэсэн байна. Үүндээ “Тус системээр дамжуулан иргэддээ вакцинжуулалтын гэрчилгээ олгодог болсон нь цар тахлын үед ч чухал нөлөөгөө үзүүлсэн. Одоогоор 2 сая хэрэглэгчтэй, 640 гаруй төрлийн үйлчилгээ үзүүлдэг” гэж онцолсон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
guyuu
guyuu
2022-04-18 16:07

tsahim ded butets gej yu bdag ym be?

Холбоотой мэдээ

Back to top button