ДЭЛХИЙ

БНХАУ үндэсний нөөцөөсөө 10 мянган тонн гахайн мах гаргана

БНХАУ гахайн махны үнийг тогтворжуулж, гахайн тоо толгойн гуравны нэгийг устгахад хүргэсэн гахайн мялзан өвчний үүсгэсэн хямралыг зохицуулах зорилгоор энэ долоо хоногт төв нөөцийн сангаасаа 10 мянган тонн гахайн мах гаргахаар болжээ.

Хөлдөөсөн гахайн махыг пүрэв гарагийн үдэд Хятадын Бараа бүтээгдэхүүний нөөцийн менежментийн төвд цахим дуудлага худалдаанд оруулах ажээ. Худалдаалах гахайн махыг АНУ, Их Британи, Дани, Герман, Франц, Чили зэрэг улсаас импортолсон байна.

Гахайн махыг нөөцөөс гарган худалдаалахыг Хятадын Засгийн газрын харьяа байгууллагууд болох Худалдааны яам, Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банкнаас үүрэг болгосон гэж Бараа бүтээгдэхүүний нөөцийн менежментийн төвөөс мэдээлжээ.

Цахим дуудлага худалдаанд оролцох сонирхолтой компаниуд урьдчилан бүртгүүлж, пүрэв гарагаас өмнө Худалдааны яамаар шалгуулах бөгөөд үнэ хаялцагч тус бүр 300 тонн гахайн мах худалдан авах боломжтой ажээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button