Монгол улс жилд 14 сая мал төхөөрдгөөс, 10 хувийг нь зориулалтын аргаар нядалдаг

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-аас боловсруулсан “Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспортын гол зах зээлийн шинжилгээ”-ний тайланд дурдсанаар, Монгол улсад жилд 14 сая малыг хүнсний хангамжид зориулан нядалж байгаа бөгөөд зөвхөн 10 орчим хувийг зориулалтын газарт нядалдаг байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Цалуут импекс" ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй танилцахдаа эл асуудлыг хөндөж "Зориулалтын аргаар чанар, стандартад нийцүүлэн бэлтгэсэн махыг хүнсэндээ хэрэглэж хэвших нь чухал асуудлын нэг юм. Махны экспортыг хязгаарласны улмаас ихэнх компаниуд үйлдвэрийнхээ бага хүчин чадлаар ажиллах буюу зарим нь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа гэв. Чанар, стандартыг чанд мөрдөх, экспортын компаниуд хамтран ажиллах талаар цаашид анхаарах шаардлагатай" гэж хэллээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.