ДЭЛХИЙ

Их Британид нислэгийн ачаалал хэтэрчээ

Их Британийн Нислэгийн удирдах төвийн диспетчерүүд тэнгэрт нисэж буй онгоцны тоо хэт олширч агаарын зай хумигдаж байна хэмээн анхааруулжээ. Түүнчлэн өнгөрсөн баасан гаригт гэхэд диспетчерүүд  8800 гаруй нислэг зохицуулсан нь дээд амжилт болсон байна.

Тиймээс тус улсын нислэгийн орон зайг зохицуулах шинэчлэлт хийх шаардлагатай байна хэмээн Нислэгийн удирдах төв нь үзжээ. Тэд Засгийн газрын зүгээс ирэх 30 жилд агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх талаар тодорхой шийдвэр гаргахгүй бол шинэчлэл хийж чадахааргүй байгааг дурдсан байна. 

Энэ зун  Нислэгийг хянах албаныхан 770 мянга гаруй нислэг зохицуулах төлөвтэй байгаа бөгөөд энэ тоо нь өмнөх жилийнхээс 40 мянга гаруй нислэгээр их байгаа ажээ. Үүнээс үүдэн Их Британийн нисэх албаныхан ачааллаа дийлэхгүйд хүрээд байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button