УЛС ТӨР

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар А.Ариунболдыг томилж, Ц.Шинэхүүг буцаажээ

Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-ийн эзэмшиж байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан, ТӨБЗГ-аас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн өмчийг төрд хүлээн авах процесс үргэлжилж байна.

Бид өмнө нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т даргаар ТӨБЗГ-ын бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Шинэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар мэдээлж байсан. Тэгвэл уг томилгоог буцааж, ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболдыг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн захирлаар томилжээ.

ТӨБЗГ-ын дэд даргаар ажиллаж байсан А.Ариунболд нь хуульч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр, Хууль зүйн докторант, МУИС-ХЗС, Удирдлагын Академи, Хууль сахиулахын их сургуулийг төгсжээ. Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэлтсийн дарга, Дэд дарга, ШӨХТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.

ТӨБЗГ-т Захиргаа, хууль зүйн газрын даргаар ажиллаж байгаад ТӨБЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр ажилласан байдаг.

А.Ариунболд нь УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн гэгддэг. Тэрбээр тухайлсан албан тушаал дээр очих бүрдээ спикерийн нэр нөлөөг ашигладаг талаар хөшигний ард яригддаг билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх
2022-04-26 07:54

Энэ хуульч хүнд үйлдвэрийг босгож барах уу?

Зоч
Зоч
2022-04-26 08:51

Ардын намын үед Хуульч нөхөр хүнд үйлдвэрийг ,удирдана өө за за хүнд үйлдвэргүй болохын цондон уу Ардчилсан намын үэд Ашигт м�##�тм�##�ын газрыг оёдолчин бүсгүй удирдаж байлаа. Энэ 2 намд боловсон хүчин байхгүй болжээ хөөрхий Ард түмэн минь боловсон хүчинтэй өөр намыг сонгох цаг болж.

Зочин
Зочин
2022-04-26 09:11

Тордай Ганболдыг тавих хэрэгтэй байсым да. Тэр юу хийхээ сайн мэднэ.

Зочин
Зочин
2022-04-26 13:37

үйлдвэрийг түргэн хөл дээр нь босгох хүн хэрэгтэй дээ хуульч хэрэггүй бадамсүрэнд зүгээр хавсаргачих даа

Холбоотой мэдээ

Back to top button