НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Манай улсад ОХУ-ын 2407 иргэн оршин суудгаас 586 цагаачаар бүртгүүлжээ

2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар Монгол улсад оршин сууж буй ОХУ-ын иргэдийн тоон мэдээллийг ГИХГ-аас тодруулан хүргэж байна.

Монгол улсад өнөөдрийн байдлаар ОХУ-ын 2407 иргэн оршин сууж байна. Үүний 373 иргэн хөдөлмөр эрхлэх, 664 иргэн гэр бүлийн, 586 иргэн цагаачлах, 176 иргэн албан хэргийн, 104 иргэн хөрөнгө оруулах зорилгоор тус тус оршин сууж байна. Мөн 140 иргэн хувийн шалтгаантай , 3 иргэн шашин чиглэлээр оршин сууж байгаа аж.

Оршин суугч нийт иргэдийн тоо өнгөрсөн оноос 31 иргэнээр нэмэгдсэн байна.

Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

 Монгол Улсад анх удаа оршин суух зөвшөөрөл хүсэж буй гадаадын иргэн өөрийн биеэр ГИХГ-т ирж биеийн давхцахгүй өгөгдлийг /хурууны хээ, зураг/ бүртгүүлэх шаардлагатай. 

Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардана

Хүсэлтийг гадаадын иргэн эсвэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн мэдүүлнэ. Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргана.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button