УЛС ТӨР

Сангийн яам: Электрон тамхинд татвар ногдуулах хуулийн төсөл бэлэн болсон

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Электрон тамхины хор уршигтай хэрхэн тэмцэх асуудлыг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дэвшүүллээ.

Онцолбол, "Электрон тамхины асуудалд УИХ-ын гишүүд их ач холбогдол өгч байгаа. Учир нь электрон тамхи хүүхдүүдийг маш их хордуулж байгаа. Ялангуяа сургуулийн орчинд, ер нь хаа сайгүй хэрэглэж байна. Дэлхий нийт электрон тамхины хор уршгийг зарлаад хориглож байна. Тэгэхээр манайх хориглож чадахгүй юмаа гэхэд онцгой татвар тавих тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна.

Гэтэл гадуур янжуур тамхи 70 хувь, электрон тамхи 5 хувь хордуулна гэсэн сурталчилгааны самбар тавьчихсан байна. Электрон тамхи ч ялгаагүй хүүхэд багачуудыг хордуулж байна" гэж хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Импортоор орж ирж буй электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах шаардлагатай байна. Электрон тамхины сөрөг нөлөөлөл ихсэх тусам эргээд төсөвт ирэх дарамт нэмэгдэнэ. Энэ асуудлыг Эрүүл мэндийн яам, Сангийн яам анхааралдаа авч ажил болгомоор байна" гэдгийг хэлсэн.

 Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Импортоор орж ирж буй тансаг хэрэглээ болон электрон тамхинд татвар ногдуулах хуулийн төсөл бэлэн болсон байгаа. Гэхдээ энэ асуудлыг төсвийн тодотголоос тусад нь УИХ, ЗГ-т оруулж ирж, ирэх оны төсөвтэй уялдуулан цогц байдлаар оруулж ирэхээр бэлтгэлээ хангаж байна" гэж хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-26 15:54

Хүүхдүүд нь тэгээд электрон тамхинаас хордоод янжуураас хордохгүй байгаа гэсэн үг үү, татвар тавин нь зөв гол нь ямар ч тамхийг сургуулийн насны хүүхдэд зарахгүй байх зохицуул##т хэрэгтэй

Зочин
Зочин
2022-04-26 15:57

Хор л бол хор хүүхдүүдэд л зарахгүй байх хэрэгтэй, худ##дааны газрууд ядаж ашиг биш ирээдүйн иргэдийг бодмоор байна

Зочин
Зочин
2022-04-26 16:31

Хүүхдүүд нь тэгээд электрон тамхинаас хордоод янжуураас хордохгүй байгаа гэсэн үг үү, татвар тавин нь зөв гол нь ямар ч тамхийг сургуулийн насны хүүхдэд зарахгүй байх зохицуул##т хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button