БНХАУ-тай худалдаа хийхдээ зурагт заасан гэрчилгээг шаардахыг зөвлөлөө

Ковид-19 цар тахлаас үүдэн хил, гаалийн нөхцөл байдал хэвийн бус байгаа энэ үед БНХАУ-ын ААН-үүд гадны харилцагчидтай худалдаа хийхдээ бараа материалаа дутуу илгээх, гэрээний үүргээ зөрчих зэрэг тохиолдол илэрч байгаа.
ААН-үүдийн эл үйл ажиллагаа нь тус улсын нэр хүндэд муугаар нөлөөлж байгаа тул БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (CCPIT) албан ёсны гэрчилгээтэй ААН-тэй худалдаа хийхийг зөвлөж байна.
БНХАУ-тай худалдаа хийж байгаа ААН-үүд өөрийн харилцагч, түншүүдээс зурагт заасан гэрчилгээг шаардсанаар учирч болох эрсдэлийг бууруулах юм.

Хэрэв БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (CCPIT) -ны гэрчилгээтэй ААН гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тус хороо өөрийн дэргэдэх арбитрын шүүхээр хэрэг маргааныг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.
Эх сурвалж: МҮХАҮТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.