НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Томоохон нуур, голууд битүү мөсөн бүрхүүлтэй байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голууд болон томоохон нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй мөсний үзэгдэл идэвхжиж байна.

Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны араас усжих Чулуут, өврийн Онги, Цагаантуруут, Идэр, Хожуул, Хэнтий нурууны баруун хажуугийн Сөгнөгөр, Увс нуурын савын Хархираа, Чигж,  Түргэн, Хариг зэрэг голууд 30-150 см, Хөвсгөл, Тэрхийн цагаан, Өгий, Буйр, Хөх нуур, Ойгон, Увс зэрэг нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй мөс байрандаа хайлах, харлах, мөсөн дээгүүр ус урсах, нимгэрэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа юм.

Цаашид цаг агаарын дулаарлаас шалтгаалан гол мөрөн, нуурын мөс улам нимгэрч, хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-28 10:05

хавар нь аашлаад дулаарахгүй байгаа тул аргагүй ээ, түүнийг нь мэдсээр байж дээгүүр нь яваад цөмөрцгөөгөөд байваа

Холбоотой мэдээ

Back to top button