Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы зам дуустал Дарханд амьдрах үүрэг хүлээлээ

Өчигдөр /2022.04.27/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрүүдийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулсан.
Энэ үеэр Дарханы замын бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орох хүртэлх хугацаанд ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд тухайн байршилдаа, ажлын хэсгийг ахалж ажиллахыг үүрэг болгосон талаар мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын явц нь удаан хугацаанд гацаж, саатаж буй Дарханы замыг "Барьж дуусга" гэсэн шахалтыг Засгийн газар дэд сайдад нь үүрэг өглөө. Энэ хүрээнд дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы зам ашиглалтад ортол Дарханд амьдрах нь. Гэвч энэ чиглэлийн замыг хамгийн хурдандаа 2023, цаашлаад 2024 онд дуусна гэж албаны хүмүүс ярьж байгаа юм.
Харин сайд Л.Халтар нь хэвлэлд "Үйлийн үрээр би Дарханы замтай учирлаа" гэж ярьснаар сүүлийн үед ярианы сэдэв болоод буй.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв хүнээ томилжээ
Соци####измын захиргаад####т гэж үүнийг хэлдэг юм.
200км зам тавьж чадахгүй МАН
Маш зөв шийдвэр бна.
Yamduud ded saigyi bolno geed baigaagyi bilyy. Ingeed l dandaa khudlaa yaritsgaadag nukhdyyd shyy dee. Yavj yavj dood alban tushaaliin tsuukhuun kheden khyn ajilgyi bolj khokhirood khemnesen ch yumgyi duusakh vii dee.
Амьдрах бууд####д нь байх БҮ - дэд нь л хүрэлцэх буудлын зардлыг л ханг####ттай олгоосой доо - гол хийх ажил нь л ТЭР байх байх даа ...
Kutsvaa neeree darhand amidraad yamar uurchlult bgaan, yag ter zamiih ni hajuud amidruul