ДЭЛХИЙ

Танилц: Бизнес эрхлэхэд хамгийн тохиромжтой зургаан орон

Дэлхийн банк олон хүчин зүйлсийг харьцуулсны дүнд бизнесийн аж ахуйн нэгжүүдийн хувьд хамгийн сайн, муу улс орнуудын эрэмбийг гаргажээ. Ингэхдээ бизнесээ анх бүртгүүлэхээс эхлээд зээлийн олдоц, үр ашиг гээд олон зүйлсийг тооцоолдог аж. Тэгвэл бизнес эрхлэхэд хамгийн таатай орнуудын жагсаалтыг доорх зургаан улс тэргүүлж байна.

1. Дани

Дани улсад оффисын түрээсийн үнэ хямд байдаг тул бизнес эрхлэх зориулалтаар болон компанийн төв оффисыг байршуулахад нэн тохиромжтой байдаг байна.

2. Их Британи

Их Британи улс нь дэлхийн болон Европ тивийн банкны гол тулгуур юм. Тус улсад бизнес эрхэлснээр тулгарч болзошгүй санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхэд ихээхэн давуу талыг бий болгодог байна.

3. Швейцарь

Швейцарь улсад криптовалют болон блокчейн төрлөөр бизнес эрхлэхэд тохиромжтой. Санхүүчдын гол төвлөрсөн газар бөгөөд банк, санхүүгийн тэргүүлэх байгууллагуудын төв оффис тус улсад байрладаг аж.

4. Канад

Канад улс нь валютын хяналтын хуулийг цуцалсан бөгөөд тус улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэд компанийн ашгийг өөрсдийн харьяалал ру чөлөөтэй шилжүүлэх боломжтой.

5. Сингапур

Сингапур улс нь эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжилтэй, дэлхийн өнцөг булан бүрээс асар олон тооны мэргэжилтнүүдийн төвлөрсөн газар. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн тусгай хөтөлбөрүүдийг санал болгодгоороо давуу талтай аж.

6. Герман

Герман улс нь Европын тээврийн сүлжээний төв бөгөөд улс төр болон эдийн засгийн хувьд тогтвортой учир бизнес эрхлэхэд нэн тохиромтой. Учир нь монополь зах зээл тус улсад ховор тул гарааны бизнесүүд өөрсдийн байр сууриа бүрэн бий болгох боломжтой.

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x