НИЙГЭМ

Бохир усны шугам хоолойд гэмтэл гарч, Сэлбэ голд нийлж байжээ

Шугам хоолойд гэмтэл гарснаас Сэлбэ голд бохир ус нийлүүлж байсныг засварлуулж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, "Сэлбэ голд бохир ус нийлүүлж байна" гэсэн мэдээллийг иргэд Туул голын сав газрын захиргаанд цахимаар дамжуулжээ.

Мэдээллийн дагуу шалгахад Ус суваг удирдах газрын хамаарал бүхий бохир усны шугам хоолойд гэмтэл гарсны улмаас халилт үүсэж бохир ус нийлж байсныг шуурхай удирдлагын төвд нь мэдээлэл өгч засварлах ажлыг хийлгэж байгаа аж.

зураг

“Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын шаардлагыг хангасан ус нийлүүлэх ёстой.

Стандартаас давсан агууламжтай хаягдал усанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/635 дугаар тушаалаар батлагдсан “Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журам”-ын дагуу төлбөр тооцдог гэж Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button