Нийгмийн

Канадын ерөнхий сайд арьс өнгөөр ялгаварлагч байсандаа уучлал гуйжээ

"Time” сэтгүүл Канадын ерөнхий сайд Жастин Трюдогийн 2001 онд нэгэн үдэшлэг дээр авхуулсан зургийг олж, өчигдөр нийтэлсэн юм.

Тухайн үед 29 настай байсан ерөнхий сайд Уэст Грэй Академид багшилж байсан аж. Зураг дээр тэрбээр араб маягийн хувцас өмсөж, нүүрээ хараар будсан байна.

Нийтлэлийн дараа Трюдо энэхүү түүхэн зурагны учир шалтгааныг тайлбарлаж, олон нийтээс уучлал гуйжээ.

“Би хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж, уучлал гуйж байна. 2001 онд Ванкуверт багшилж байхдаа би шинэ жилийн үдэшлэгт Араб үлгэрийн сэдвээр оролцсон юм. Алладины хувцсыг өмсөж, нүүрээ будуулсан байв. Би ийм зүйл хийх ёсгүй байсан юм. Буруу гэдгийг би тухайн үед мэдэх ёстой байж” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна.

Трюдо ганц энэ удаа хар арьстнуудыг дуурайж байгаагүйгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр дунд сургуулийн урлагийн үзлэгт оролцохдоо Ямайкын ардын дуу дуулж, бас нүүрээ хараар будаж байжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button