НИЙГЭМ

Х.Баттулгын АН: 330 сумын намын дарга нараараа УДШ-д шаардлага хүргүүллээ

Өнөөдөр /2022.05.02/ 21 аймгийн 330 сумын Ардчилсан намын дарга нарын шаардлагыг Монгол Улсын Дээд Шүүхэд хүлээлгэн өгчээ. Уншигчдад мэдээлэл өгөхөд, энд яригдаж буй АН нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга даргаар нь сонгогдоод буй талын АН юм.

330 сумын АН-ын дарга нарын шаардлагад “Ардчилсан намыг хууль ёсоор бүртгэгдсэн удирдлагагүй байгаа үеийг ашиглан, намын нийт гишүүдийн Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчин тэднийг басамжилж байгаа нэр бүхий этгээдийн дур зоргын үйл ажиллагаа, ёс бус үйлдэлд шүүх эрх мэдлийн дээд байгууллагын хувьд нэн хариуцлагатай хандахыг сануулж байна.

Эрх чөлөөт, ардчилсан, тусгаар улсын төлөө амь бие, сэтгэл зүрхээ золин зүтгэсэн олон мянган ардчилагчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон бидний сонголтыг хүндэтгэн Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “ШҮҮГЧ ХАРААТ БУС БАЙЖ, ГАГЦХҮҮ ХУУЛЬД ЗАХИРАГДАНА” гэснийг удирдлага болгон Монгол улсын хууль тогтоомж, АН-ын Үндсэн дүрэм, журмын хүрээнд сонгогдсон намын дарга Халтмаагийн Баттулгыг Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэж өгөхийг шаардаж байна” гэжээ.

Энэхүү шаардлагыг өнөөдөр АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал болон сумын намын дарга нарын төлөөлөл, АН-ын ХЭГ-ийн төлөөллүүд УДШ-д хүлээлгэж өгсөн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-02 18:25

Ардчилсан намын жонхуунууд та нарын шаардлага хэнд хэрэгтэй юм бэ. Та нарын энэ шаардлагыг шүүх хэзээч бодолцох үүрэг хүлээдэггүй гэдгийг мэддэггүй тэнэгүүд үү. Шүүх хуулийн дагуу хянаж байж шийддэг юм.

Зочин
Зочин
2022-05-02 18:27

Энэ ардчилсан намын хороо үүрийн дарга нар баттулга гэх ямарч боловсролгүй нөхрийнхөө ########ийг долоож ханах болоогүй юу .

Зочин
Зочин
2022-05-02 18:35

Бууны ноход гэж

Зочин
Зочин
2022-05-02 19:31

Монголд боловсролгуй зовхон сэлэм эргуулэгч еронхийлогч хэлний курс тогссог жужигчин еронхий сайд хийж байхад . Баттулга нэг муу намын дарга хийхэд яагаад болохгуй гэж. Сайд нар хуртэл монгоор гарч ирсэн шуу дээ.

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x