ДЭЛХИЙ

ОХУ-д цагдаа нэгнийгээ буудан хөнөөсөн хэрэг гарчээ

Москвад нэгэн эргүүлийн цагдааг баривчлах үеэр нэг цагдаа амиа алдаж, бас нэг цагдаа хүнд шархадсан байна. Гал нээсэн эргүүлийн цагдаа хахуулийн хэрэгт сэжиглэгджээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, буудуулж шархадсан цагдаагийн алба хаагчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Гэмт этгээдийг хэргийн газар дээрээс баривчлан саатуулжээ.

ОХУ-ын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас энэ хэрэг "Рязанский проспект” метроны буудал орчимд болсон талаар мэдээлсэн байна.

Харин эх сурвалж “Ажиллагааны үеэр буун дуу гарч, нэг цагдаа амиа алдаж, хоёр дахь нь шархадсан” хэмээжээ.

Д.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button