НИЙГЭМ

О.Батнайрамдал: Зургадугаар сар хүртэл АИ-92 автобензиний үнэ 2390 төгрөг байна

Шатахууны үнэ, нөөцийн асуудлаар УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдал хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр нөөц 45 хоногт хүрэлцээтэй талаар болон "Роснефть" компаниас хямдралтай үнээр шатахуун худалдан авах гэрээ байгуулсан тухай мэдээлэв.

О.Батнайрамдал "2022 оны дөрөвдүгээр сарын хэмжээнд худалдаж авсан автобензин үнэ дэлхийн зах зээлд тонн нь 1110 ам.доллар байгаа. Өртгөөрөө нэг литр нь 3330 төгрөг гэсэн үг. Литр автобензин 3330 төгрөгөөр шатахуун орж ирж байгаа гэж ойлгож болно.

Бид гадаад үнийн өсөлтийг дотоодын зах зээлд саармагжуулах арга хэмжээ авч буй. Үүний хүрээнд, "Роснефть" компанитай гэрээ хийж, зургадугаар сар хүртэл нэг тонныг нь 830 ам.доллараар авах хэлцэл хийлээ. Нөгөө талд, Засгийн газар АИ-92 төрлийн автобензиний гаалийн татварыг тэглэсэн байгаа.

Энэ арга хэмжээнүүдийн хүрээнд зах зээлд 3330 төгрөгөөр зарагдах ханштай АИ-92 автобензин 2390 төгрөг рүү бууж байна" гэлээ.

ВИДЕО:

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-03 22:13

Ганцхан сарын юмыг гайхуулж яриад гажигтай гэдэг нь...

Зочин
Зочин
2022-05-04 07:57

2390 болж буусан гэж юу гэсэн үг вэ, Одоо2390 байгаа ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button