ДЭЛХИЙ

Солонгосын алдарт хосуудын нэг Rain, Ким Тэ Хи нар дахин охинтой болжээ

БНСУ-ын алдарт жүжигчин, дуучин Rain буюу Жун Жи Хун болон Ким Тэ Хи нар саяхан хоёр дахь охиноо өлгийдөн авчээ. Түүнчлэн эх хүүхдийн биеийн байдал хоёул сайн байгаа тухай Ким Тэ Хи-гийн агентлаг “Story J Company”-иас мэдээлжээ.

Уг мэдээлэлд, “Сайн байна уу, Та бүхэнд Ким Тэ хи болон Жун Жи Хун нар саяхан шинэ гишүүнээ өлгийдөн авсан тухай сайхан мэдээг хуваалцаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр буюу есдүгээр сарын 19-ний өдөр Ким Тэ Хи Сөүл хотын нэгэн эмнэлэгт хоёр дахь хүүхдээ эсэн мэнд төрүүлжээ. Одоогийн байдлаар гэр бүлийн халамж асаргаанд эх хүүхдийн биеийн байдал маш сайн байна. Бид бүхний зүгээс Ким Тэ Хи болон түүний гэр бүлд чин сэтгэлээсээ баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэж байна. Цаашдаа жүжигчний хувиар уран бүтээлээрээ эргэн ирэхэд нь чадах бүхнээрээ туслах болно. Баярлалаа” хэмээн бичжээ.

Сонирхуулахад, Хосууд анх 2012 онд телевизийн сурталчилгаанд хамтран тоглох үеэр танилцсан бөгөөд тухайн жилийн намраас болзож эхэлжээ. Тэд анхны охиноо 2017 оны аравдугаар сарын 25-нд өлгийдөн авч байсан юм.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button