ДЭЛХИЙ

АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ

АНУ-д үр хөндөлтийн тоо 1973 оноос хойш хамгийн доод түвшинд хүртэл буурсан байна. Энэ тухай АНУ-ын нөхөн үржихүйн эрүүл мэнд, төрөлтийн хяналтын асуудал хариуцсан хүрээлэнгийн илтгэлд дурджээ.

Уг илтгэлд, 2011 онд үр хөндөлтийн тоо 1 сая гаруй байсан бол 2014 онд энэ тоо 926 мянга болсон байна. 2017 онд үр хөндөлтийн тоо 862 мянга болж буурчээ. Хүсээгүй жирэмслэлтийг таслан зогсоосон тохиолдол 1990 онд хамгийн их буюу 1.6 сая байсан аж.

Эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь мэс засал хийлгэх бус эмийн аргаар үр хөндөхийг илүүд үзжээ. 2017 онд үр хөндөлтийн 39 хувь нь тусгай эмийн аргаар хийгджээ. АНУ-д эрт үед нь жирэмслэлтийг зогсоох боломжтой эм бэлдмэлийг 2000 он худалдаанд гаргахыг зөвшөөрсөн байна.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button