ДЭЛХИЙ

БНАСАУ-ыг цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байна гэж үзжээ

БНАСАУ цөмийн зэвсэг үйлдвэрлэсээр байна гэж АНУ үзэж байна хэмээн тус улсын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн туслах Дэвид Стилуэлл мэдэгджээ.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад ахиц дэвшил гарсан тохиолдолд БНАСАУ-ын эрх баригчдын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцална хэмээн тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ын дипломатууд АНУ-ын төлөөлөгчидтэй энэ сарын сүүлчээр уулзахад бэлэн хэмээн Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Цой Сон Хи өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэрбээр, Америкийн тал яриа хэлэлцээний үеэр хандлагаа өөрчилж, хүлээн зөвшөөрөхүйц сонголтыг эрх баригчдад санал болгох шаардлагатай болохыг анхааруулжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button